Монголын нууц товчоон (монгол бичгээр)

Тайлбар

Эртний сод туурвил болох Монголын нууц товчоог орчин үеийн хүүхэд залууст хүргэхэд дөхөм болгохын тулд Монсудар хэвлэлийн газраас үг хэллэг болоод утга агуулгыг илүү ойлгомжтой болгон найруулан гаргасан билээ.

Харин уйгаржин монгол бичгийн хувилбараар шинэчлэн гаргаснаар уншигч хүүхэд залуус маань эх хэл бичгээ илүү сайн суралцахад дэм болох болно гэж найдна. Дэлхий ертөнц даяаршиж, бид дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн алхаж буй өнөө цагт бид өнгөрсөн түүх, соёл, ёс уламжлалаа танин мэдэж, цаг үедээ тохируулан хэрэглэх шаардлага үүсжээ. Ийм учраас монгол туургатны эртний сод уран зохиолын бүтээл, түүхэн сурвалжийг орчин цагийн хүүхдүүдэд сонирхолтой байдлаар бичиглэн, зурагжуулан гаргалаа.

Бид уг бүтээлийг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг бодолцохын сацуу дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх хувь хүний ямар зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг чухалчлан авч үзэхийг зорьсон юм.

Утга агуулга болоод үг хэллэгийг нь илүү хялбар дөхөм болгохоос гадна уг бүтээл нь тухайн цаг үеийн үйл явдлыг илэрхийлсэн, төрөл бүрийн сонирхолтой зургаар баялаг тул багачуудын маань түүх соёлоо танин мэдэх аяллын салшгүй нөхөр нь болж чадна гэдэгт итгэлтэй байна.

* * *

Хуудасны тоо: 112

Хэвлэсэн: 2023

Хэмжээ: 255 x 215 x 13 мм

Онцлох тайлбар

Хавтас
Хатуу хавтастай
Эрхлэн гаргасан
Жангар
Төстэйг хайя

Санал сэтгэгдэл

Сэтгэгдэл олдсонгүй

Төстэй / Үзсэн
  • Төстэй
  • Худалдаж авсан
Хүргэлтийн нөхцөл

Хот дотор 4,000 төгрөгөөр хүргэнэ. Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажиж захиалсан номоо 24 цагийн дотор хүлээж авна. Хөдөө орон нутагт захиалсан номоо 3-5 хоногийн дотор хүлээж авна. (Унаанд дайж явуулна)

Төлбөрийн мэдээлэл

Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажна. Дараах төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлөх боломжтой. Үүнд: Бүх банкны карт, Qpay, SocialPay, дансаар, мобайл

Буцаалт

Худалдан авсан барааг буцаах боломжгүй тул та анхнаас нь сонголтоо зөв хийгээрэй. Манайхыг сонгон үйлчлүүлж буй танд БАЯРЛАЛАА.