Үлгэр дуустал хайрлана

Тайлбар

Зохиолч Х.Болор-Эрдэнэ нь өөрийн бүхий л бүтээлээ бодит хүмүүсийн амьдралаас сэдэвлэн бичдэг онцлогтой. Түүний зохиолын баатрууд бидэнтэй зэрэгцэн оршиж, зөрөлдөн өнгөрсөөр ажиллаж амьдардаг жирийн хүмүүс байх хэрнээ жирийн биш амьдралыг бүтээсэн эгэл бус хүмүүс байдаг. Хамгийн үл анзаарагдам ертөнцөөс амьдралын агуу гайхамшгийг олж харахыг хичээдэг зохиолч маань энэ удаад “Үлгэр дуустал хайрлана” сентименталь романаараа дамжуулан бага наснаас олж авсан сэтгэлзүйн траума, айдас, өөртөө үл итгэхүйн хүлээснээс хүн хэрхэн чөлөөлөгдөж болох тухай өгүүлэхийг зорьжээ.

Энэхүү зохиолоо бичихийн тулд зохиогч өөрөө ховсын төлөвт орж, өнгөрсөн цагийнхаа дурсамжууд руу аялж, тэнд мартагдаж үлдсэн сэтгэлийн гэмтэл, шаналалаа олж эмчилсэн сонирхолтой түүх нуугдаж буй. Зохиогч ховсын эмчилгээгээр дамжуулан өнгөрснөө хүлээн зөвшөөрөх, өөрийгөө сонсох, далд ухамсрын нууж орхисон хүнд дурсамжуудыг сэргээн анагаах сэтгэлзүйн эмчилгээний энэхүү зарчмыг зохиолынхоо хөтөч болгон ашигласан нь сонирхол татна.

“Үлгэр дуустал хайрлана” романд дан ганц хүүрнэлийн хэлбэр бус үлгэр туульс, шидэт реализм, шинэлэг дүрслэлүүд, харилцан яриа, далд ертөнц, сэтгэлзүйн эмчилгээ зэрэг олон зүйлийг сүлж багтаасан нь номын хуудас бүрийг сонирхолтойгоор хөтөлнө. Үйл явдлуудыг нэг нэгээр нь таслан авч уншихад тус бүртээ бие даасан бүтээл болж чадаж байгаа нь зохиолын бүтцийг тун ч сонирхолтой болгожээ.

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Монголын утга зохиолын “Алтан-Өд” наадмын хошой тэргүүн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өдгөө Франц улсад ажиллаж амьдардаг. Түүний бүтээлүүд англи, франц, япон, швед, орос, хятад хэл дээр орчуулагдан гарснаас гадна дэлхийн цахим номын худалдааны Amazon, FNAC, Cultura сүлжээнд франц, монгол хэлээр тавигдан түгээгдэж байна. 

* * *

Хуудасны тоо: 262

Хэвлэсэн: 2022

Хэмжээ: 205 х 145 х 15 мм

Онцлох тайлбар

Хавтас
Зөөлөн хавтастай
Эрхлэн гаргасан
Болор-Эрдэнэ Х.
Төстэйг хайя

Санал сэтгэгдэл

Сэтгэгдэл олдсонгүй

Төстэй / Үзсэн
  • Төстэй
Хүргэлтийн нөхцөл

Хот дотор 4,000 төгрөгөөр хүргэнэ. Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажиж захиалсан номоо 24 цагийн дотор хүлээж авна. Хөдөө орон нутагт захиалсан номоо 3-5 хоногийн дотор хүлээж авна. (Унаанд дайж явуулна)

Төлбөрийн мэдээлэл

Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажна. Дараах төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлөх боломжтой. Үүнд: Бүх банкны карт, Qpay, SocialPay, дансаар, мобайл

Буцаалт

Худалдан авсан барааг буцаах боломжгүй тул та анхнаас нь сонголтоо зөв хийгээрэй. Манайхыг сонгон үйлчлүүлж буй танд БАЯРЛАЛАА.