Дин тосгоны зүүд

Тайлбар

Хятадын зохиолч Ян Лянкө болвоос хаалттай нийгмийн доторх үзэл санааны хавчлага, боолтыг өөрийн үг, өгүүлбэр, бүтээл бүрээр дотроос нь тэс цохин, машид зоригтой эвдэж, тэмцэж чаддаг цөөн зохиолчдын нэг билээ. Эдүгээ таны өмнө дэлгээтэй буй “Дин тосгоны зүүд” романаас өгсүүлээд олонх шилдэг бүтээл нь эх орон Хятад улсад нь өдийг хүртэл хориотой хэвээр буй ч тэрбээр үзгээ тавьж дуугаа хориулалгүй, үзлээ няцаж, буугаад өгөлгүй туурвин бүтээсээр байхын сацуу зохиол бүтээлүүдээ уншигчдад хүргэх ан цав, сүйхээ самбаачлага бүрийг алдалгүй эрж, тэр бүхний араас ирэх эрсдэлийг ч өөрөө бүрэн үүрч яваа бахархам уран бүтээлч билээ. Тэр утгаараа эл ном ч олон арван ээдрээ эрсдэлийг давж байж таны өмнө дэлгэгдэн буйг хэлэх юун. Ян Лянкө бол сэдвийг олоод, олсон сэдвээ яаж “стиль” болгохыг үзүүлж өгдөг зохиолч. Түүний бодож олсон “стиль”-үүд бүтээлээс бүтээлд давтагддаггүй нь нэн гайхамшиг. Энэ чадварыг нь тив, дэлхийн уран зохиолын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж, түүнд утга зохиолын салбарын бүхий л хүндтэй шагналуудаа соёрхсон байдгийг тоочиж эс бармуй. Гагцхүү ямар ч бараан сэдэв, хатуу үнэнийг олзолж бичсэн ямагт түүнээ инээд, хоржоон, ухаалаг егөөд цурлан өгч чаддаг нь уншигчийг бахдуулж, удирдагчдыг баахан төөрөлдүүлдэг шидтэйг онцлоё. “Дин тосгоны зүүд” роман ч бас хүнд сэдэв, хатуу үнэнийг ухаалаг наргианы машин дотор угааж харуулсан гоц шидээвэр мөн болохыг та уншин байж мэдэх буй за.

* * *

Хуудасны тоо: 336

Хэвлэсэн: 2022

Хэмжээ: 205 х 145 х 20 мм

Онцлох тайлбар

Орчуулагч
Батбаяр Мө.
Хавтас
Зөөлөн хавтастай
Эрхлэн гаргасан
Тагтаа паблишинг
Төстэйг хайя

Санал сэтгэгдэл

Сэтгэгдэл олдсонгүй

Төстэй / Үзсэн
  • Төстэй
Хүргэлтийн нөхцөл

Хот дотор 4,000 төгрөгөөр хүргэнэ. Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажиж захиалсан номоо 24 цагийн дотор хүлээж авна. Хөдөө орон нутагт захиалсан номоо 3-5 хоногийн дотор хүлээж авна. (Унаанд дайж явуулна)

Төлбөрийн мэдээлэл

Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажна. Дараах төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлөх боломжтой. Үүнд: Бүх банкны карт, Qpay, SocialPay, дансаар, мобайл

Буцаалт

Худалдан авсан барааг буцаах боломжгүй тул та анхнаас нь сонголтоо зөв хийгээрэй. Манайхыг сонгон үйлчлүүлж буй танд БАЯРЛАЛАА.