Тэнцвэр - Бидний аз жаргал

Тайлбар

ТЭНЦВЭР - Бидний аз жаргал  жортой номоо эрүүл амьдралын хэв маягийг дадал болгох зорилготой, тэнцвэртэй хооллолтыг эрхэмлэдэг хүн бүхэнд зориулан гаргасан болно. 

Та бидний зөв зохистой  хооллолтод юу саад болдог вэ? Бидэнд дараа нэг зав гархаараа л хийнэ гэж хойш тавьдаг зан саад болдог. Тэгвэл энэхүү жортой ном таны цүнхэнд, таны гал тогоонд, таны буйдангийн өмнөх сэтгүүлийн ширээн дээр байхад та дараа хийнэ дээ гэж хойш тавихгүйгээр энэхүү номод орсон тэнцвэртэй хоолны жоруудыг хараад л турших сэтгэл төрнө гэдэгт би итгэлтэй байна. Та бүхнийг үйлдэл хийх сэдэл төрүүлснээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд тань туслах зорилготой тул та бүхэнд таалагдах болно. Учир нь ТЭНЦВЭРТЭЙ ХООЛЛОЛТ намайг, манай гэр бүлийг хэрхэн тэнцвэртэй хооллох болон хэрхэн эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд тусалсан тул танд ч мөн туслана. 

Энэхүү номд 80 гаруй миний амьдралд туршигдсан шим тэжээлийн найрлагыг нь тооцож гаргасан, хийх аргыг нь маш ойлгомжтой тайлбарлан оруулсан, нэг удаагийн туршилтаар л амт үнэрийг нь мэдрэх боломжтой, маш энгийн хялбар аргаар хийх тэнцвэртэй хоолны жорууд багтсан. Үүнд: 

- Өглөөний хоол
- Амтлаг шөлнүүд
- Салат
- Хөнгөн зууш
- Үндсэн хоол
- Махгүй хоол
- Амттан
- Уух зүйлс
- Талх талхны хольц гэсэн дэд бүлэгтэй, гэр бүлээрээ хамтдаа амттай, аз жаргалтай хооллохыг хүсдэг, жингээ хасахыг хүсдэг, мөн чихрийн шижинтэй хүмүүст болон мөн хязгаарлагдмал хоол иддэг хүмүүсээ ч мартаагүй тохиромжтой хооллох жоруудыг багтаасан. 

Мөн бидэнд тулгардаг бэрхшээл саадыг хэрхэн амар хялбар аргаар давах, жинхэнэ эрүүл хоолны амтанд хэрхэн дурлах, сонголтоо хэрхэн зөв хийх, тавгийн зарчим, биологийн цагийн дагуу хооллох ач холбогдол, хэрхэн аз жаргалтайгаар хялбар, амттай хооллох алхмуудыг зөвлөсөн бөгөөд фитонутриент, эрдэс, аминдэмийн талаар товч ойлголт өгөх мэдээлэл багтсан болно.

* * *

Хуудасны тоо: 200

Хэвлэсэн: 2022

Хэмжээ: 240 х 180 х 10 мм

Онцлох тайлбар

Хавтас
Зөөлөн хавтастай
Эрхлэн гаргасан
Оролмаа Б.
Төстэйг хайя

Санал сэтгэгдэл

Сэтгэгдэл олдсонгүй

Төстэй / Үзсэн
  • Төстэй
Хүргэлтийн нөхцөл

Хот дотор 4,000 төгрөгөөр хүргэнэ. Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажиж захиалсан номоо 24 цагийн дотор хүлээж авна. Хөдөө орон нутагт захиалсан номоо 3-5 хоногийн дотор хүлээж авна. (Унаанд дайж явуулна)

Төлбөрийн мэдээлэл

Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажна. Дараах төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлөх боломжтой. Үүнд: Бүх банкны карт, Qpay, SocialPay, дансаар, мобайл

Буцаалт

Худалдан авсан барааг буцаах боломжгүй тул та анхнаас нь сонголтоо зөв хийгээрэй. Манайхыг сонгон үйлчлүүлж буй танд БАЯРЛАЛАА.