Амьдралд бэлэн үү? Хүү минь...
Тайлбар
Ачлалт хүү минь өнөөдөр чи тулганы гал, удмын заяа түших үртэй боллоо! Харин чи минь ААВ байх уу, эсвэл ЭЦЭГ байх уу гэдэг нь энэ мөчөөс л харагдана. Магадгүй чи минь энэ хоёр чинь нэг л утгатай биздээ хэмээн гайхаж байж болох! Эцэг гэдэг нь үр удмаа үлдээсэн эр хүнийг хэлдэг. ”Аав“-тай харьцуулахад дотно бус албархуу утгатай юм. Доржийн эцэг, эцэг өвгөд, эцэг мал гэж ярихаас ”Миний эцэг“ гэдэггүй. Миний аав гэдэг шүү дээ. Эр хүн эцэг байх шиг амархан зүйл үгүй. Харин аав байх амаргүй. Үр удмаа үлдээсэн болгон ”Аав“ болдоггүй. Үр хүүхдээ энэрсэн хайрласан, сургасан, өсгөсөн хүн л аав болдог. Аав хүний нөмөр нөөлгийг гүйцэх зүйл энэ хорвоогийн хаанаас ч хайгаад олохгүй байх. Тэдний үг нь хатуу ч өр нь зөөлөн, үйлдэл нь ширүүн ч сэтгэл нь үргэлж үрийнхээ төлөө цохилж байдаг гэдэгт ээж нь итгэдэг. Одоо энэ бүхэн чамд минь ирлээ.
* * *
Хуудасны тоо: 194
Хэвлэсэн: 2020
Хэмжээ: 185 х 120 х 13 мм
Онцлох тайлбар
Санал сэтгэгдэл
Сэтгэгдэл олдсонгүй