Дайтах урлаг

Тайлбар

Сүнзийн Дайтах урлаг хэмээх уг ном 2500 орчим жилийн өмнө бичигдсэн боловч өдгөө ч үнэ цэнээ хадгалсан хэвээр байгаа бөгөөд бизнес, хувь хүний хөгжлийн гол бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Тухайлбал, Харвардын их сургуулийн Бизнесийн сургууль уг номыг хичээлийнхээ гол гарын авлага болгон авч үздэг байна. Түүнчлэн Пентагон, CEO.сom зэрэг байгууллагуудаас гаргасан заавал унших номын жагсаалтад багтжээ.

Олон аж ахуйн нэгж, пүүс компаниуд энэ номын үзэл санааг эдийн засгийн удирдлага, зах зээлийн борлуулалтын арга барил болгон ашиглаж, “цэргийн эрдмийг бизнесийн зориулалтаар хэрэглэх” болсон нь сонирхолтой. Сүнз шилдэг жанжны чадварыг доорх байдлаар ангилжээ: 

  • Хамгийн гарамгай дайчин дайсныхаа төлөвлөгөөг эвдэж талаар болгоно.
  • Түүний дараачийнх нь дайсныхаа холбоо сүлбээг үгүй болгоно.
  • Удаах нь цэргийн хүчийг нь дайран довтлохыг эрмэлзэнэ.
  • Эрдэм ухаанаар хамгийн дорой нь хот балгадыг бүслэн сууна.   

Сүнзийнхээр бол амжилтад хүрэх дээд зэргийн стратеги нь байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө хамгийн бага гарз хохирол, зардал гарган ялах явдал юм.

* * *

Хуудасны тоо: 178

Хэвлэсэн: 2018

Хэмжээ: 180 x 110 x 18 мм

Онцлох тайлбар

Орчуулагч
Баатар Ч.
Хавтас
Зөөлөн хавтастай
Эрхлэн гаргасан
Монсудар
Төстэйг хайя

Тааг

Санал сэтгэгдэл

Сэтгэгдэл олдсонгүй

Хүргэлтийн нөхцөл

Хот дотор 4,000 төгрөгөөр хүргэнэ. Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажиж захиалсан номоо 24 цагийн дотор хүлээж авна. Хөдөө орон нутагт захиалсан номоо 3-5 хоногийн дотор хүлээж авна. (Унаанд дайж явуулна)

Төлбөрийн мэдээлэл

Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажна. Дараах төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлөх боломжтой. Үүнд: Бүх банкны карт, Qpay, SocialPay, дансаар, мобайл

Буцаалт

Худалдан авсан барааг буцаах боломжгүй тул та анхнаас нь сонголтоо зөв хийгээрэй. Манайхыг сонгон үйлчлүүлж буй танд БАЯРЛАЛАА.