Зөв ажилла, зүтгээд хүр

Тайлбар

Делл Технологи компанийг үндэслэгч, ерөнхий захирал Майкл Делл удирдагч болох замд нь тохиолдсон ялалт, саад болон дэлхийн лут том компанийн цаадах хүсэл тэмүүллийн талаар өгүүлжээ. Техникийн мэдлэгтэй, бизнес тэмүүлэлтэй хэн ч аугаа зүйл бүтээж чадах боловч хүрсэн амжилтаа яаж хадгалах вэ гэдэг том асуудал. Делл Технологи компанийн туулсан: анхны гараа, байр сууриа хадгалах үе, хувьсган өөрчлөх үе гэсэн гурван цаг үеийн сорилт бэрхшээлийн талаарх сэтгэл догдлуулам түүхийг Майкл Делл хуваалцжээ. 

Америкийн хамгийн алдартай компаниудын нэг болох тус компанийн тайзны арыг өгүүлсэн Зөв ажилла, зүтгээд хүр номын хуудас олон жилийн амжилтынхаа дараа санаандгүй хүнд байдалд орсон тэр цаг үеэс эхэлнэ. Тэр цагийн хүнд хэлэлцээр, наймааны завсраар Делл тус салбар хэрхэн асар хурдан хувьсан өөрчлөгдсөнийг дурсжээ. Анх 1984 онд их сургуульд явж байх зуураа ПС компьютерын бизнесээ эцэг эхээсээ нуун эхлүүлж байсан цаг үеэс эхлүүлээд хөрөнгө оруулагчид, компани тоногчид байгуулсан компанийг нь гартаа оруулахыг оролдсон 2013 оны үйл явдлуудыг ч  мөн өгүүлжээ. Хөгжилтэй, даруухан байдлаар Делл хүсэл тэмүүллээ хэрхэн бизнес болгон хувиргахад тусалсан хүмүүсийг болон найз, дайсан, аль аль нь болж хувирсан өрсөлдөгчид болон сул талыг нь ангуучлан эргэн тойрон эргэлдэж байсан шаркуудыг ч цөмийг нь дурсан санажээ. 
Зөв ажилла, зүтгээд хүр ном том сорилтуудтай тулгарсан удирдагчийн хөрөг бөгөөд үүний цаанаас Деллийн хамгийн их эрхэмлэдэг зарчмууд болох: сониучирхал; өөрчлөлт хувьсалд нээлттэй байх явдал; хүмүүс болон технологийн хүч чадалд итгэх гүн итгэл харагддаг.

Зохиогчид: Орчуулсан: Т.Ариунсанаа, Техник редактор: В.Уянга
Хавтасны загвар: Зөөлөн, Хэмжээ: 150х235, Хуудасны тоо:284

ISBN 9789919511326

Онцлох тайлбар

Хавтас
Зөөлөн хавтастай
Эрхлэн гаргасан
NEPKO
Төстэйг хайя

Тааг

Санал сэтгэгдэл

Сэтгэгдэл олдсонгүй

Төстэй / Үзсэн
  • Төстэй
  • Худалдаж авсан
Хүргэлтийн нөхцөл

Хот дотор 4,000 төгрөгөөр хүргэнэ. Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажиж захиалсан номоо 24 цагийн дотор хүлээж авна. Хөдөө орон нутагт захиалсан номоо 3-5 хоногийн дотор хүлээж авна. (Унаанд дайж явуулна)

Төлбөрийн мэдээлэл

Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны захиалга баталгаажна. Дараах төлбөрийн хэрэгслүүдийг ашиглан төлөх боломжтой. Үүнд: Бүх банкны карт, Qpay, SocialPay, дансаар, мобайл

Буцаалт

Худалдан авсан барааг буцаах боломжгүй тул та анхнаас нь сонголтоо зөв хийгээрэй. Манайхыг сонгон үйлчлүүлж буй танд БАЯРЛАЛАА.